Нууцлалын болон мэдээлэл хамгаалах бодлого
Хүчин төгөлдөр болсон огноо: 2026-09-06
1. Нийтлэг үндэслэл
Энэхүү бодлого нь Kavka.mn платформоор (цаашид “Үйлчилгээ” гэх) дамжуулан хэрэглэгчийн хувийн мэдээллийг хэрхэн цуглуулах, боловсруулах, ашиглах, дамжуулах, хадгалах болон устгахтай холбоотой харилцааг зохицуулна. Бид Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг чанд мөрдөж ажиллана.
2. Мэдээлэл хариуцагчийн мэдээлэл
Kavka.mn платформыг доорх хуулийн этгээд эзэмшиж, мэдээлэл хариуцагчийн үүргийг хэрэгжүүлнэ:
- Хуулийн этгээдийн нэр: Кавка ХХК
- Улсын бүртгэлийн дугаар: 000383488
- Орчуулгын баталгаажуулалтын дугаар: 26-473
- Албан ёсны хаяг: Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, 203 байр, 302 тоот
- Цахим шуудан: info@kavka.mn
3. Бид ямар мэдээлэл цуглуулдаг вэ?
Бид үйлчилгээ үзүүлэх явцад дараах төрлийн мэдээллийг цуглуулна:
- Баримт бичгийн мэдээлэл: Таны байршуулсан баримт бичгийн зураг, файл. Үүнд регистрийн дугаар, төрсөн огноо, гэр бүлийн байдал, санхүүгийн болон бусад эмзэг мэдээлэл багтаж болно.
- Холбоо барих мэдээлэл: Имэйл хаяг, утасны дугаар.
- Гүйлгээний мэдээлэл: Төлбөрийн гүйлгээний дугаар, огноо, дүн, төлбөрийн төлөв. (Бид таны картын дугаар, банкны нэвтрэх нууц үгийг хадгалахгүй).
- Засвар, баталгаажуулалтын мэдээлэл: Таны оруулсан нэрийн латин галиг, регистрийн дугаар зэрэг хэрэглэгчээс өгсөн нэмэлт засварууд.
4. Мэдээллийг ямар зорилгоор боловсруулах вэ?
Таны мэдээллийг зөвхөн дараах зорилгоор ашиглана:
- Таны хүссэн файлыг орчуулах, баталгаажуулах, хүргэх;
- Төлбөр тооцоог боловсруулах, баталгаажуулах;
- Үйлчилгээтэй холбоотой асуудлаар тантай харилцах;
- Системийн аюулгүй байдал, хэвийн ажиллагааг хангах.
5. Мэдээлэл боловсруулах эрх зүйн үндэслэл ба зөвшөөрөл
Бид таны хувийн мэдээллийг таны олгосон цахим зөвшөөрлийн үндсэн дээр боловсруулна. Та үйлчилгээг ашиглах, файл байршуулахын өмнө дараах хэлбэрээр зөвшөөрөл олгоно:
“Би Нууцлалын болон мэдээлэл хамгаалах бодлоготой танилцаж, миний байршуулсан файл болон түүнд агуулагдах хувийн мэдээллийг орчуулгын үйлчилгээ үзүүлэх зорилгоор цуглуулах, боловсруулах, хадгалах болон шаардлагатай тохиолдолд гуравдагч этгээдийн үйлчилгээ үзүүлэгчдэд дамжуулахыг зөвшөөрч байна.”
6. AI болон автомат боловсруулалт
Kavka.mn нь файлын мэдээллийг таних (OCR), задлах болон орчуулахад Хиймэл Оюун Ухаан (AI) ашигладаг.
- Таны байршуулсан файлын зураг болон текст нь AI үйлчилгээ үзүүлэгчийн системд боловсруулагдана.
- Автомат шийдвэр гаргалт: Системийн хоёр тусдаа хиймэл оюуны боловсруулалтын үр дүн хоорондоо 100% тохирсон тохиолдолд тухайн файлыг хүний оролцоогүйгээр автоматаар баталгаажуулж болно.
- Хэрэглэгч хүсвэл автомат баталгаажуулалтаас татгалзаж, хүний шалгалт хийлгэх эрхтэй.
7. Гуравдагч этгээд ба үйлчилгээ үзүүлэгчид
Үйлчилгээг бүрэн үзүүлэхийн тулд бид таны мэдээллийн тодорхой хэсгийг дараах гуравдагч үйлчилгээ үзүүлэгчдэд дамжуулж болно. Бид үйлчилгээ үзүүлэгчидтэй мэдээллийн нууцлалыг хангах нөхцөлтэйгөөр хамтран ажилладаг.
| Үйлчилгээ үзүүлэгч | Дамжуулах мэдээлэл | Зорилго | Байршил |
|---|---|---|---|
| Anthropic (Claude AI) | Файлын зураг, тэдгээрээс гаргаж авсан текст | Файл таних (OCR), орчуулгын мэдээлэл гаргаж авах, орчуулгын ноорог бэлтгэх | АНУ |
| QPay | Гүйлгээний дугаар, дүн, төлбөрийн төлөв | Төлбөр тооцоо хийх | Монгол Улс |
| Clerk | Имэйл хаяг, нэвтрэлт/сешний мэдээлэл | Хэрэглэгчийн бүртгэл үүсгэх, нэвтрэлт баталгаажуулах | АНУ |
| Railway (сервер) / Vercel (вэб фронтэнд) | Систем лог, таны байршуулсан баримт болон бэлэн орчуулгын файл (сервер дээрх түр хадгалалт) | Платформыг ажиллуулах, өгөгдлийн сан болон файлыг хадгалах | АНУ |
8. Гадаад улс руу мэдээлэл дамжуулах
Манай зарим технологийн үйлчилгээ үзүүлэгчид Монгол Улсаас гадуур байрладаг тул таны мэдээлэл хилийн чанадад дамжиж боловсруулагдаж болно. Та файлаа байршуулснаар энэхүү гадаад дамжуулалтыг зөвшөөрсөнд тооцно. Бид мэдээллийг дамжуулахдаа олон улсын стандартын дагуу шифрлэлт ашиглана.
9. Мэдээлэл хадгалах хугацаа ба устгал
- Эх баримтын зураг, файл: Орчуулгыг хүргэснээс хойш 30 хоногийн дараа устгана.
- Бэлэн болсон орчуулга: Орчуулгыг хүргэснээс хойш 90 хоногийн дараа устгана (Хэрэглэгч хугацаа сунгах хүсэлт гаргаагүй бол).
- Түр зуурын файлууд: AI боловсруулалтын явцад үүсэх түр файлууд болон техникийн лог мэдээллийг үйлчилгээ үзүүлэгчийн стандарт устгах хуваарийн дагуу тогтмол устгана.
11. Мэдээллийн аюулгүй байдал
Таны мэдээллийг зөвшөөрөлгүй хандалт, алдагдал, устгалаас хамгаалахын тулд бид SSL/TLS шифрлэлт ашиглаж, өгөгдлийн санд хандах эрхийг зөвхөн эрх бүхий ажилтнуудаар хязгаарладаг.
12. Мэдээллийн аюулгүй байдлын зөрчил
Таны хувийн мэдээлэл алдагдах, зөвшөөрөлгүй хандалт хийгдэх зэрэг аюулгүй байдлын зөрчил гарсан тохиолдолд бид зөрчлийг даруй таслан зогсоох арга хэмжээ авна. Уг зөрчил нь таны эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хохирол учруулахуйц бол бид хуульд заасны дагуу танд болон эрх бүхий байгууллагад мэдэгдэнэ.
13. Насанд хүрээгүй хүний мэдээлэл
Төрсний гэрчилгээ зэрэг насанд хүрээгүй хүний мэдээлэл агуулсан файлыг байршуулж буй хэрэглэгч нь эцэг эх, эсхүл хууль ёсны асран хамгаалагч мөн болохоо, эсхүл тэднээс мэдээлэл боловсруулах зөвшөөрөл авсан гэдгээ баталгаажуулах үүрэгтэй.
14. Таны эрх ба зөвшөөрөл цуцлах
Та дараах эрхүүдийг эдэлнэ:
- Өөрийн мэдээлэл хэрхэн боловсруулагдаж байгаатай танилцах;
- Буруу, дутуу мэдээллийг засварлуулах;
- Зөвшөөрлөө цуцлах, мэдээллээ устгуулах: Та орчуулгын үйл явц дуусахаас өмнө эсвэл дараа нь хэдийд ч info@kavka.mn хаягаар хүсэлт илгээж, зөвшөөрлөө цуцлан, мэдээллээ устгуулах боломжтой.
15. Хэрэглэгчийн хариуцлага
- Зөвшөөрөлгүй файл: Та өөрийн эзэмшилд байдаггүй, эсхүл хууль ёсны зөвшөөрөлгүйгээр бусдын хувийн файлыг манай платформд байршуулахыг хатуу хориглоно.
- Нарийвчлал шалгах: Хиймэл оюун ухаан ашигласан автомат орчуулга нь алдаатай байж болзошгүй тул баталгаат орчуулгыг албан хэрэгцээнд ашиглахаас өмнө хэрэглэгч үр дүнг хянаж, шалгах үүрэгтэй.
16. Бодлогод оруулах өөрчлөлт
Энэхүү бодлогод өөрчлөлт орсон тохиолдолд Kavka.mn вэбсайт дээр нийтэлж, хүчин төгөлдөр болох огноог шинэчилнэ. Чухал өөрчлөлтүүдийн талаар бүртгэлтэй хэрэглэгчдэд цахим шуудангаар мэдэгдэх болно.
17. Холбоо барих
- Цахим шуудан: info@kavka.mn
- Хаяг: Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, 203 байр, 302 тоот
- Утас: 89961289